Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ САНД ХӨРӨНГӨ ТӨВЛӨРҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ

2017-04-28

БАЙГАЛЬ ОРЧНЫГ  ХАМГААЛАХ САНД ХӨРӨНГӨ

ТӨВЛӨРҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ  ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.  Байгаль орчныг хамгаалах сангийн  хөрөнгө   нь  байгаль орчныг хамгаалах,  орчны  бохирдлыг  багасгах, нөхөн  сэргээх, хөрсний  элэгдэл, эвдрэлийг зогсоох,  цөлжилт, элсний  нүүдэлийг  багасгах, ой мод, ховордсон  ургамал,  ан амьтныг хамгаалах,  өсгөн  үржүүлэх, байгаль орчны сөрөг нөлөөллөөс  урьдчилан  сэргийлэх, байгаль  хамгаалах  журмын  эсрэг  гэмт хэрэгтэй  тэмцэх  арга  хэмжээнүүдийг санхүүжүүлэх,  хөрөнгийн  дэмжлэг  үзүүлэх,  урамшуулахад  чиглэгдэнэ.

 

Хоёр.Сумын Байгаль орчныг хамгаалах

санд хөрөнгө төвлөрүүлэх

      

         2.1.  “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай    хууль”-ийн 13-р зүйл  13.1,  18 дугаар  зүйлийн  18.1    18.2 дахь заалт,  Монгол  улсын Засгийн  газрын  2000 оны 52 дугаар  тогтоолоор  батлагдсан  “Байгаль орчныг хамгаалах, байгалийн  нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын  хэсгийг бүрдүүлэх зарцуулах тайлагнах  журамд”-д  заасан төлбөрийн хэмжээтэй  уялдуулан  байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг  нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг сумын Засаг дарга, Байгаль орчны  хяналтын  улсын байцаагч, газрын даамал, татварын улсын байцаагч,  байгаль хамгаалагч нар  дор дурдсанаар  сумын Байгаль орчныг хамгаалах санд төвлөрүүлнэ.

    2.1.1 Тухайн санхүүгийн жилд орон нутгийн  төсөвт төвлөрсөн  ойгоос орох орлогын  85 хувь, ан агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлогын 50 хувь, газрын  төлбөрийн орлогын  30 хувь, байгалийн ургамал ашигласны  төлбөрийн  орлогын  30 хувь, ус, рашаан  ашигласны  төлбөрийн орлогын 35 хувь,  байгалийн дагалт баялаг  ашигласны  төлбөрийн 15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө болон  “Сумын  хэмжээний аялал жуулчлалын бүс нутагт аялагчдын  хог хаягдалыг зохицуулах журам”-д заасан жуулчид, аялагчдын хогийн хураамжын орлогыг сумын Засаг дарга тухайн оны төсөвт  байгаль орчны талаархи төсөл, хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлэх  байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлын хүрээнд “ Байгаль орчныг хамгаалах сан” / цаашид сан гэх/ гэсэн зүйлээр батлуулж зарцуулна.

     2.2 Хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчин, түүний баялагт  учруулсан хохирлын  нөхөн төлбөрийг холбогдох хууль, эрхийн актын дагуу санд төвлөрүүлнэ. Тухайлбал:  “Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон  Ойн тухай хуулийн 47 дугаар зүйл, Ургамлын  тухай хуулийн 17  дугаар зүйл, амьтны      тухай хуулийн 39 дугаар зүйл, Хог хаягдлын  тухай хуулийн  23 дугар зүйл  Агаарын тухай хуулийн 31 дүгээр зүйл, Усны тухай хуулийн  33 дугаар зүйл, Ашигт малтмалын  тухай хуулийн 66 дугаар зүйл Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлүүдэд заасны дагуу эрхийн бичиг, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан  болон  зөвшөөрөлгүйгээр  агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон  байгалийн  баялаг болон зөвшөөрсөн   хэмжээнээс хэтрүүлэн  хог   хаягдал, байгальд  нөлөөлөх  нөхцөлтэй  бусад бодис  гаргахад  ноогдуулсан,  байгалийн баялагийг  устгасаны  төлөө оногдуулсан  нөхөн  төлбөрийг энэ санд төвлөрүүлнэ.          

2.3 Гадаад улс болон орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын  хандив  тусламжийн  зориулалтыг  харгалзан санд  төвлөрүүлж  болно.

                                     

 

Гурав. Байгаль орчныг хамгаалах сангийн

хөрөнгийг зориулалт

 

3.1. Сангийн хөрөнгийг зарцуулахдаа хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, үүнд шаардагдах  зардлын хэмжээг тогтоож тодорхой төсөл төлөвлөгөөний дагуу сангийн хөрөнгийг зарцуулах асуудлыг зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

       3.2 Сангийн хөрөнгийг дараах арга хэмжээнүүдэд зориулан зарцуулна.  

        3.2.1 Байгаль хамгаалах чиглэлийн  сургалт сурталчилгаа зохион байгуулахад холбогдох  зардал

        3.2.2 Хяналт шалгалт  хийх  эргүүл  постонд  гарах,  зөрчил  илэрүүлэх  үйл ажиллагаа

        3.2.3 Байцаагч болон  байгаль хамгаалагчдыг хуульд  заасны  дагуу дүрэмт  хувцас бие хамгаалах  хэрэгсэл, фото  аппарат , дуран, унаагаар хангах

          3.2.4  Орон нутгийн мэдээллийн хэрэгслээр  сурталчилгаа хийхэд холбогдох зардал

         3.2.5  Байгаль орчны нөхөн сэргээлтийн  арга  хэмжээ зохион  байгуулах  (мод тарих, булаг шандын эхийг хамгаалах г,м)

          3.2.6  Зарим  газарт хогын сав, стандартын шаардлага хангасан 00 байрлуулах

          3.2.7    Усны  эрүүл   ахуйн  болон  хамгаалалтын, хязгаарлалтын бүсүүд шаардлагатай бусад газруудад сурталчилгааны самбар байрлуулах 

          3.2.8 Байгаль орчны бохирдолтыг  арилгах  багасгах,  байгаль хамгаалах экологийн  тэнцвэрт байдалыг  хадгалахад үр дүнтэй ажилласан  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг  урамшуулах, дэмжих

         3.2.9  Байгальд сөрөг нөлөө  үзүүлэх элдэв зөрчил, үйл ажиллагааг таслан зогсоох, учирсан хохиролыг арилгах, хохиролоос  урьдчилан  сэргийлэх  талаар  авсан  арга хэмжээ, ажлын үр дүнг  харгалзан  байгаль орчны хяналтын Улсын байцаагч,  байгаль хамгаалагч,  идвэхтэн,  байгаль  хамгаалагч, мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулах

       3.2.10 Байгаль орчныг хамгаалах хууль  тогтоомж, ном   товхимол, бүтээл   хэвлүүлэх

       3.2.11 Иргэд, өсвөр үеийнхэнд  экологийн боловсрол  олгох  байгаль хамгаалах  ардын  уламжлалыг  сэргээх,  сурталчлах  үйл ажиллагааг санхүүжүүлэх

       3.2.11. Хог хаягдлын  тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх

       3.2.12 Зарим газарт ногоон бүс бий  болгох, усжуулах

 

Дөрөв. Санд төвлөрсөн хөрөнгийг зарцуулах

   

4.1. Сангийн  хөрөнгийг  сумын  байгаль  орчныг  хамгаалах,  байгалийн  нөөцийг   нөхөн сэргээх нийтлэг  арга хэмжээнд зориулан зарцуулна.

  4.2 Сан нь сумын төрийн санд данстай  байх бөгөөд  хөрөнгийн  орлого, зарлагын  гүйлгээнд анхан шатны  болон  нягтлан  бодох  бүртгэл хөтөлж байна.

  4.3 Санд төвлөрсөн хөрөнгийг  зарцуулах  нэгдүгээр гарын  үсгийг сангийн зөвлөлийн дарга. хоёрдугаар гарын үсгийг ЗДТГ-ын нягтлан бодогч  зурна.

 

Тав. Сангийн зөвлөлийн үйл ажиллагаа

 

5.1.  Сангийн зөвлөл дараах үүргийг хэрэгжүүлнэ:

        5.1.1 Энэ журмын  2.1.1, 2.2, 2.3-д  заасны дагуу сангийн хөрөнгийг  төвлөрүүлэн бүрдүүлэх, зориулалтын  дагуу зарцуулах ажлыг  зохион байгуулна.

        5.1.2 Байгаль орчныг хамгаалах санд  хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах,  тайлагнах журмыг иргэд, аж ахуйн нэгж,  байгууллагуудад  өргөн  сурталчилах,  байгалийн нөөц баялагийг хамгаалах, нөхөн сэргээх төсөл хөтөлбөр  боловсруулахад нь арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, хандив,   тусламж  хуримтлуулах  зохион  байгуулалтын  арга хэмжээг авч ажиллана.

       5.1.3  Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг  нөхөн сэргээх, холбогдох  бусад арга хэмжээнд шаардагдах  зардлыг  тодорхойлохдоо  байгаль орчны асуудал  эрхэлсэн  төрийн  захиргааны  төв байгууллага  болон төсөв  санхүүгийн  асуудал  эрхэлсэн  төрийн  захиргааны  байгууллага хамтран тогтоосон  нормативыг  мөрдлөг болгох.

Зургаа. Санд төвлөрсөн хөрөнгийн зарцуулалтыг

тайлагнах, мэдээлэх, хяналт тавих

 

        6.1.   Сангийн  хөрөнгийн  бүрдүүлэлт,  зарцуулалт,  ашиглалтын  байдалд  сумын        Засаг даргын  Тамгын газрын Санхүү, төрийн  сангийн  төлөөлөгч  хяналт  тавьж  ажиллана.

6.2.  Сангийн хөрөнгөөр  санхүүжүүлсэн байгаль орчныг хамгаалах  байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний  гүйцэтгэлийг  сумын Байгаль орчныг хамгаалах  сангийн зөвлөл Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд жилийн эцэст тайлагнана.

       6.3 Сангийн зөвлөл уг сангийн  жилийн тайланг  дараа оны  11 дүгээр сарын  25-нд дотор гаргаж  холбогдох  газар, албан тушаалтанд  хүргүүлж байна.

      6.4  Сангийн зөвлөлийн  үйл ажиллагаа, энэ журмын  хэрэгжилтийн  байдалд  хяналт тавих  Хяналтын зөвлөлийг  сумын Иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр байгуулж  ажиллуулна.

        6.5 Хяналтын  зөвлөл нь сангийн хөрөнгийн төвлөрүүлэлтийн  байдал, сумын хэмжээнд  байгаль орчныг хамгаалах, байгалийн  нөөцийг нөхөн сэргээх  ажлын  чанар хугацаа, санхүүжилтийн  уялдаа зэрэгт  үнэлэлт  өгч  санал дүгнэлтээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд  хагас жил тутам мэдээлж  байна.

        6.6  Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурал хагас жил тутам  Байгаль орчныг хамгаалах сангийн зөвлөлийн  ажлын тайлан танилцуулга, сангийн санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийж, үнэлэлт өгч, шаардлагатай арга хэмжээг авч байна.

 

Долоо. Журам хүчин төгөлдөр болох

7.1  Энэхүү журмыг 2017 оны 04 дүгээр сарын 22 өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%