Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Сумын хэмжээний гудамж талбайн зохион байгуулалт, зохицуулалт, ариун цэврийг хангах нийтлэг журмын төсөл

2017-04-21


НЭГ. Журмын зорилго

1.1.  Энэ журмын  зорилго нь ариун цэврийг сахиулах, гудамж талбайн зохион байгуулалтыг зохицуулах, түүний хэвийн нөхцөлийг хангуулах ерөнхий шаардлагыг тодорхойлоход холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

ХОЁР. Нийтлэг үндэслэл

2.1.    Сумын төвийн “А” хэсэгт ил задгай газар бие засахгүй байх.

2.2.    Сумын төвийн “А” хэсэгт ил задгай газарт худалдаа, үйлчилгээ явуулахгүй байх

2.3.   Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хашааны эргэн тойроны  хогийг, замын цасыг цаг тухайд нь бүрэн хариуцаж цэвэрлэнэ.

2.3.   Хог хаягдлын цэгийг стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээний дагуу байгуулж ашиглана.

2.4.  Хогийн отвалыг  байнгын манаачтай болгож, цалин хөлсийг төсвөөс санхүүжүүлнэ.

2.5.   Хүн, мал эмнэлгийн байгууллагын тусгай хог хаягдлыг нийтийн хог хаягдлын цэг дээр ил задгай хаяхгүй байх.

2.6.   Аж ахуйн нэгж албан байгууллага, өрх бүр стандартын шаардлага хангасан хашаа хайстай байж, хашааны талбайн 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай болгосон байна.

2.7.    Аж ахуйн нэгж, албан байгууллага, өрх бүр стандартын шаардлага хангасан хашаан дотроо бие засах газар, муу усны нүх, хогийн савтай байна

2.8.   Гэр хороололын гудамжууд 5 өрхийн хооронд гарцтай байна

2.9.   Голын хамгаалалтын бүс болон  төвлөрсөн усан хангамжийн хамгаалалтын бүс дотор барилга байгууламж, айл өрх байж болохгүй.

2.10.  Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хашааны эргэн тойроны  хогийг сар болгон цэвэрлэж хэвшил болгоно.

2.11.  Нийтээр тэмдэглэх баяр наадмын үед орчны их цэвэрлэгээг бүх нийтээр хийж хэвшинэ.

2.12.  Тэжээвэр нохойг өдрийн цагаар уятай байлгаж, золбон нохойг усатгаж, малын сэг зэмийг цуглуулан ариутгал халдваргүйжүүлэлт хийж байх

2.13.   Хүлээн авалтын самбар, голын эрэг дагуух  хогийг цэвэрлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хариуцуулан эзэнтэй болгох.

2.14.   Голын эрэгт хувцас хунар, хивс, машин угаахгүй байх

2.15.   Малыг нядалгааны эрх бүхий газарт нядлах

2.16 .   Сумын төвийн “А” бусийн худалдаа, үйлчилгээний газрууд, тухайлбал сургууль орчмын жижиг худалдаа эрхлэгчид, гуанзууд дундаа хогийн сав байрлуулах

2.17.   Хогийг хогиин атвалаас өөр газарт асгавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгуулна.

2.18.   Сумын төвийн “А” бүсэд стандартын шаардлага хангасан 00 барих

 

ГУРАВ. Журмыг хэрэгжүүлэх

3.1.  Сумын Засаг даргын удирдлага зохион байгуулалтаар Засаг даргын тамгын газар, газрын даамал, багийн иргэдийн нийтийн хурлын дарга, багийн Засаг дарга нар, албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга эрхлэгчид, нийт иргэд гүйцэтгэнэ.

ДӨРӨВ. Хариуцлага

4.1. Энэ журмыг зөрчсөн аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдэд Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хууль, Байгал орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Ариун цэврийн тухай хууль, Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хууль бусад хууль эрхийн акт энэхүү журмыг үндэслэн хариуцлага хүлээлгэх болно.

ТАВ. Журам хүчин төгөлдөр болох

5.1. Энэхүү журмыг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

-------oOo-------

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%