Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

ИТХ-ЫН ХУРАЛДААН БОЛЛОО

2017-04-21

     Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаан өглөөний 10 цагт сумын Иргэний танхимд  болж 31  төлөөлөгчөөс  27 төлөөлөгч оролцов. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: Төсвийн талаар 


      1. 2016 оны эцэст орон нутгийн ерөнхий орлогын 021200910 тоот дансанд төвлөрүүлсэн мал эмнэлгийн үйлчилгээний хөлс болох 6337100 төгрөгийг малын эмч нарт буцаан олгох


        2. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн сангийн 021255301 тоот дансанд төвлөрүүлсэн ойн нөхөн төлбөрийн орлого 2933000 төгрөгийг татварын орлогод оруулж, уг хөрөнгийг байгаль орчныг нөхөн сэргээх, сумын төвийн эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэж зайлуулах ажилд зарцуулах


      3. СС Монголиа ХХК-аас байгалийн нөхөн сэргээлтийн барьцаанд төвлөрүүлсэн орлого болох 6000000 төгрөгийг Кемелекийн орд газрын орчин тойрны хөрсийг сайжруулах, ойжуулалт хийх, байгаль орчныг хог хаягдлаас цэвэрлэх зэрэг арга хэмжээнүүдэд зарцуулах 


        4. Орон нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгийн 2016 оны үлдэгдэл 11,9 сая төгрөгийг Ховд голын  модон гүүрийн засварын дутуу санхүүжилтэнд олгох


     5. Сум хөгжүүлэх сангийн 2017  оны  орлогыг  264221,0 мян.төгрөг,   үүнд  эргэж  төлөгдөх    нөхцөлтэйгээр олгогдсон үндсэн зээл  251867,5 мян.төгрөг, түүний хүү 11866,0 мян.төгрөг, урьд оны  үлдэгдэл  487,5 мян.төгрөгөөр  мөн  зарлагыг  264221,0 мян.төгрөгөөр батлах шийдвэр гаргав. 


        Сумын дагаж мөрдөх 4 журам батлав. /Эдгээр журмууд веб хуудасанд тавигдах болно / Үүнд: 


     1. Сумын хэмжээний гудамж талбайн зохион байгуулалт, зохицуулалт, ариун цэврийг хангах нийтлэг журам.


        2. Сумын хэмжээний аялал жуулчлалын бүс газруудад аялагчдын хог хаягдлыг зохицуулах журам


       3.   Иргэдээс хадлан бэлчээр ашиглах, эзэмших талаар бүх нийтээр дагаж мөрдөх журам


       4. Байгаль орчныг хамгаалах санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах, тайлагнах журам 


       Байгалийн нөөцийг  хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх зорилгоор 11 нөхөрлөл байгуулсан ба    Газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоов. 

       Хуралдааны үеэр ИТХ-ын Төлөөлөгчдөд "Хөрөнгө орлогын мэдүүлгийг хэрхэн зөв мэдүүлэх вэ" сэдэвт сургалтыг ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Лаура явуулав.


    




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%